True
Үүдний өрөө буюу тамбурт ямар хаалга сонгох вэ?

Үүдний өрөө буюу тамбурын хаалгыг унадаг дугуй, тавилга болон бусад том эд зүйлс зөөхөд ашиглахаас гадна олон тооны хүмүүс тогтмол хэрэглэдэг. Мөн та гэрийн тэжээвэр амьтантай бол зурвас сэв гарах магадлал ихтэй. Ийм учраас элэгдэлд тэсвэртэй өнгөлгөө бүхий хаалгыг сонгох нь зүйтэй. 

Хэрэв та МДФ хавтан бүхий хаалгыг сонгохыг хүсвэл бараан өнгөтэйг нь сонгох хэрэгтэй - бор, саарал, хар гэх мэт. Учир нь тамбурт суурилуулсан цайвар өнгийн хаалга нь өнгөө  хурдан алдах магадлалтай.

Тамбурын хаалганы гол шаардлага нь найдвартай бат бөх байж үүдэнд байгаа зүйлийг аюулгүй хадгалах явдал юм. Иймээс баталгаагүй үйлдвэрлэгчид, чанар муутай сонголтыг бүү сонгоорой, учир нь тамбурын хаалгыг өдөр тутам олон хүмүүсийн хэрэглээг даван туулах ёстой тул хямд төсөр загвар нь удаан ашиглах боломжгүй болж бат бөх чанараа хурдан алддаг.

🚪Тамбурт тохирох хаалга нь:

🔸 Найдвартай, аюулгүй: хаалганы хавтас 70 мм-ээс багагүй зузаантай, хулгайд тэсвэртэй 2 ба 4 зэрэглэлийн цоожтой, салдаг боолттой, найдвартай гадна нугастай байх

🔸 Дулаан, дуу чимээ тусгаарлагч, битүүмжлэлтэй байх: хэд хэдэн давхаргаас бүрдсэн сайн дүүргэгч, битүүмжлэлтэй байх

🔸 Тав тухтай, ажиллагаатай - хаалга нь хөнгөн, гадна нугастай, цоож нь хэт өндөр биш, хүүхэд ашиглахад тохиромжтой байх

🔸 Практик өнгөлгөөтэй - металл болон МДФ хавтангийн өнгө бараан байх

🔸 ОУ-н стандартын дагуу найдвартай үйлдвэрлэгч үйлдвэрлэсэн, баталгаажсан байх

Байшин, орон сууц, үүдний хаалганыхаа сонголтыг мэргэжлийн хүмүүст даатгаарай.

дотор Зөвлөгөө
Цоожны хамгаалалтын зэргүүд

To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.