True
Цоожны хамгаалалтын зэргүүд

Цоожны хамгаалалтын зэрэг гэдэг нь товчхондоо танай хаалганы цоож хулгайчын элдэв үйлдэлд хэр тэсвэртэй вэ гэдгийг ангилж буй параметр юм. ОХУ-д 1, 2, 3, 4 зэрэгт ангилан цоожны пасспорт дээр зааж өгсөн байдаг. Үүнийг Европын орнуудад A, B, C, D үсгээр тэмдэглэдэг байна. 

🔹 1-р зэрэглэлийн цоож /А/

Эдгээр цоожууд нь аюулгүй байдлыг хамгийн бага хангадаг бөгөөд гэрчилгээгүй байдаг. Халдагчид 1-р зэрэглэлийн түгжээг энгийн халиваар 5 минут хүрэхгүй хугацаанд онгойлдог. Ийм түгжээг хувийн бус нийтийн зориулалттай өрөө тасалгаанд суулгахыг зөвлөж байна.

🔹 2-р зэрэглэлийн цоож /В/

Ийм цоож нь 5 минутын турш хулгайд тэсвэртэй байдаг. Ийм түгжээг урд хоёр дахь цоож болгон давхар суулгаж болно.

🔹 3-р зэрэглэлийн цоож /С/

Энэ цоож нь төв хаалган дээр суурилуулахад тохиромжтой найдвартай, бат бөх түгжээ юм. 

🔹 4-р зэрэглэлийн цоож /D/

Орцны хаалганы цоожны хулгайд тэсвэртэй хамгийн дээд зэрэглэлийн хамгаалалтын цоож. 

ОХУ-ын хаалга үйлдвэрлэгчид дараах хослолоор цоожоо суурилуулахыг зөвлөж байна.

- хулгайд тэсвэртэй 2-оос доошгүй зэрэглэлийн цоож 

- хулгайд тэсвэртэй 4-р зэрэглэлийн цоож 

- цилиндр түгжээ, нугасны далд түгжээ буюу хөшүүргийн түгжээг 

Манайд борлуулагдаж буй бүх гадна хаалганууд 4-р зэрэглэлийн цоож, нугасны далд түгжээтэй байдаг. Танд асууж тодруулах зүйлс байвал бидэн рүү чат бичээрэй, манай менежер тантай аль болох хурдан холбогдох болно.

дотор Зөвлөгөө
ОХУ-н Бульдорс брэндийн Premium90 загварын хаалгыг сонгох таван шалтгаан.

To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.