True
Хаалга хаашаа онгойх ёстой вэ? Гадагшаа юу, дотогшоо юу?

Орон сууц болон амины орон сууцны гадна хаалга хаашаа онгойх вэ гэдэг тогтсон дүрэм байхгүй ч гэсэн хамгийн сайн сонголт бол гадагшаа нээгддэг байх юм. Яагаад гэвэл:

🔸 Илүү аюулгүй

Яаралтай тохиолдолд, ялангуяа олон хүн гарч байгаа бол хаалгыг түлхэх нь илүү хялбар байдаг. Энэ нь гацалт үүсгэхгүй бөгөөд жишээлбэл, гал түймрийн үед гацалт үүсэж үнэт секундийг дэмий үрэхгүй гэсэн үг.

🔸 Илүү тохиромжтой

Хэрвээ хаалга дотогшоо онгойдог байвал гэрээс гарах болгондоо хаалгыг онгойлгох гэж хойш ухран алхах болно, мөн гэрээс гарсны дараа хаалганыхаа бариулаас бариад татаж хаах шаардлага гарна. 

🔸 Орон зай хэмнэнэ

Хэрвээ танай гэрийн үүдний хэсэг жижиг талбайтай бол гадна хаалгыг заавал гадагшаа онгойдог хийлгэх хэрэгтэй. Хэрвээ дотогшоо онгойдог байвал үүдний жижиг орог зайг эзлэх тул жижиг талбайг улам жижиг болгоно. 

🔸 Хулгайд автах нь бага

Гадагшаа онгойдог гадна хаалга нь хулгай хийх оролдлого хийхэд дотогшоо онгойдог хаалганаас илүү хэцүү байх болно.

Гэхдээ хаалгыг дотогшоо онгойлгох нь бас давуу талтай.

🔸 Тав тухтай үүдний тамбур (Үүдний өрөө). Хэрэв таны байшин үүдний тамбуртай бол ашиглалтын орон зайг нь бодох хэрэгтэй. Энэ үед хаалга дотогшоо онгойдог байвал илүү тохиромжтой. Учир нь үүдний тамбур ихэвчлэн жижиг хэмжээтэй байдаг бөгөөд тэрэг, унадаг дугуй хадгалахад ашиглагддаг бөгөөд хаалга гадна тийшээ нээгдэх нь ашигтай орон зайг идэх болно. 

🔥 Сонголт үргэлж таных! Та яг одоо ямар хаалга сонгох вэ?

дотор Зөвлөгөө
Үүдний өрөө буюу тамбурт ямар хаалга сонгох вэ?

To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.